Батчимэг
2011-04-13
Жан Батист Мольер намтар

Ангилал: 10-р анги


1169 оны энэ өдөр Солонгосын яруу найрагч ЛИ ГЮ БО төрсөн байна. Тэр ПЭГУНКОСА, ЧХУНГЁН гэх мэт нууц нэрээр бүтээлээ хэвлүүлж байжээ.

1554 оны энэ өдөр 235 дахь Ромын хамба лам 4-р ГРИГОРИЙ /GREGORY (Alessandro LUDOVISI)/ (1554 - 8.8.1623) төрж байжээ.

1622 оны энэ өдөр Францын зохиолч МОЛЬЕР /Жан Батист ПОКЛЕН/

/MOLIERE, Jean-Baptiste POQUELLIN/ (1622 - 17.2.1673) мэндэлжээ.

1929 оны энэ өдөр Америкийн хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер КИНГ /Martin Luther KING, Jr./ (1929 - 4.4.1968) төржээ. Тэр 1964 онд Нобелийн шагнал хүртэж байсан юм. 1968 онд бусадын гарт харамсалтайгаар амь үрэгджээ.

1200 оны энэ өдөр 2-р ФИЛИПП АВГУСТ хаан Парисийн их сургууль байгуулах лүндэн буулгажээ. Парисийн их сургууль бол Европын хоёр дахь дээд боловсролын байгуулага юм.

1759 оны энэ өдөр Британий музей нээгджээ.

1831 оны энэ өдөр зохиолч Виктор ГЮГО “Парисийн дарь эхийн сүм” романаа бичиж дууссан байна. Энэ бүтээлтэй танилцсан уншигчидын хүсэлтээр алдарт сүмийг сэргээн засварлах болсон юм.

1870 оны энэ өдөр хэвлэгдсэн Америкийн долоо хоног тутмын Harper's Weekly сэтгүүлд АНУ ын Ардчилсан намын бэлгэ тэмдэг болсон илжигний зураг хэвлэгдсэн байна. Энэ зургийг Томас НАСТ бүтээсэн юм.

1878 оны энэ өдөр дэлхийн түүхэнд анх удаа телефоныг хүний амь аврахад ашиглажээ. АНУ ын Коннектикут мужийн Тарифвиль хотоос холгүй газар төмөр замын осол болж телефон утсаар эмч дуудсан байна.

1880 оны энэ өдөр Лондоны телефлон харилцааны компани 255 хэрэглэгчийн нэр дугаартай утасны лавлах ном хэвлэсэн байна.

1892 оны энэ өдөр сагсан бөмбөгийн спортын дүрмийг Массачусетс мужийн Спрингфилд хотын их сургуулийн Triangle сонин дээр хэвлэсэн байна.

1897 оны энэ өдөр Орост алтан зоос гүйлгээнд гарсан байна. Рубль дэлхийн хамгийн хатуу валют болжээ.


1919 оны энэ өдөр Польшийн анхны ерөнхий сайдаар төгөлдөр хуурч Игнаций Ян ПАДЕРЕВСКИЙ томилогджээ.

1930 оны энэ өдөр ЗХУ-д замын хөдөлгөөнийг зохицуулах үүднээс гэрлэн дохио хэрэглэж эхэлсэн байна. Ленинград хотын “10 сарын 25-ний өргөн чөлөө” ба Володарский өргөн чөлөөний уулзвар дээр гэрлэн дохиог анх байрлуулжээ.

1934 оны энэ өдөр Казахийн улсын их сургууль байгуулагджээ.

1943 оны энэ өдөр АНУ-д 16 сар үргэлжилсэн Пентагоны барилгийн ажил дуусчээ. 83 сая долларын өртөгтэй болжээ.

1955 онд БНХАУ-ын удирдагчид өөрсдийн цөмийн зэвсэгтэй болох тухай шийдвэр гаргажээ.

1976 оны энэ өдөр Сара Жейн Мур гэдэг бүсгүйд бүх насаараа хоригдох ял оноожээ. Учир нь тэр АНУ ын ерөнхийлөгч Жеральд ФОРД-ыг 1975 оны 9 сард Сан Франциско хотын St.Francis зочид буудлаас гарахад нь буудаж, амийг нь егүүтгэхээр завдсан юм.

1986 онд Оросын удирдагч М. С. ГОРБАЧЕВ 2000 он гэхэд цөмитйн зэвсэгийг устгах тухай хөтөлбөр баталсанаа зарлажээ.

Comments

2015-02-15 -

Бичсэн: Зочин

Ene tegeed Molieregiin namtar yumuu

. Шууд холбоос


2013-11-25 -

Бичсэн: Зочин

ЮУ ВЭ ЭНЭ ОДОО МҮЛЬЕРИЙН ТАЛААР БИЧЭЭЖ

. Шууд холбоос


би 14-р сургуулийн багш

Сүүлийн бичлэгүүд

. П.Пүрэвсүрэн - Өшөө
. Б.Догмид Мэнд эгч
. С.Эрдэнэ Малын хөлийн тоос
. Б.Ренчин Ану хатан
. Ц.Дамдинсүрэн Хачин хурим
. Ш .Сүрэнжав Гар
. Д.Намсрай : ЖАМУХЫН ӨЧИЛ
. Санжийн Пүрэв : Азын цэнхэр уул
. Ч.Лодойдамба : Солонго
. Д.Нацагдорж Цагаан сар ба хар нулис
. Ч.Лхамсүрэн : Хурандаа найраглал
. ҮР МОГОЙ НАЙРАГЛАЛ
. БУУРАЛ ИЖИЙ МИНЬ
. БАГШ НАЙРАГЛАЛ
. Монгол хэл

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Byambaa14
. Ts_Otgonbileg

Бичлэг: 30 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax