Батчимэг
2012-02-06
П.Пүрэвсүрэн - Өшөө
Эргэн тойрон би харанхуй. Бид хоёрын асаасан бяцхан тvvдгийн дөл vе vе цорвосхийн тэр их харанхуйг тvлхэн хөөж хааш хаашаа арваад алхам хэртэй ухарснаа дөл намжихад өнөөх харанхуй хэдхэн алхамд тулан ирэх бөлгөө. Тушиж холбосон 3 морь минь гэрэлд нэгэнтээ тодрон харагдсанаа төдхөн харанхуйд залгигдах мэт vзэгдэхгvй болно. Өвөн Зэмбээ хааяа нэг шаваг, тэсэгний хожуу гал руугаа чулуудан мах шарж суув. Тvvний армаг тармаг сахалтай vрчлээт нvvр, галын гэрэл ихсэхэд тэнэс хийх шиг болон хvрэн туяа татсанаа, дөл буурахад дахиад л vрчлээ болгоноор нь харанхуй орогнох шиг харлан баргар сvртэй болох а...

2012-02-06
Б.Догмид Мэнд эгч
Гониогийн манай хоёр олон жил хаяа хатган айлсч, хүн малгүй ижил дасал болсон байлаа. Ганц удаа салж нүүсэн чинь нохой маань хүртэл хоёр гэрийн хооронд гүйгээд сүүдэрт хэвтэхээ больсон тул дахин эргэж айлсав. Өгүүлэх нь: Гонио гэдэг маань дуу цөөтэй, үргэлж ямар нэгийг хайж, түүнийгээ олохгүй байгаа юм шиг өлөн атлаа цөхрөнгүй нүдтэй өвгөн. Орос дарь шиг цоохор нүүр нь чийгтэнэ гэж үгүй. Хөгшнийг нь Цэзэнбадам гэх. Цаг ямагт будаатай цай ууж, хөлс нь гоожоод ундрам хөөрөг шиг гялтганаж суудаг бүдүүн хүрэн авгай. Гэрт, гадаах бүхий л ажлаа Цэзэнбадам гуай амжуулах бөгөөд Гонио хүн хүнээс эрт бо...

2012-02-06
С.Эрдэнэ Малын хөлийн тоос
Найман сар дундаа орж, ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан цэлийж, салхи сэрүүхэн үлээх болжээ. Байгаль ертөнцийн хишиг бүрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө билээ. Өмнө уулсын бэл улаан шаргал элсэн манхантай, умар уулсын бэл униартах ногоон дэнжтэй, Хангай говийг заагласан алдар цуут Борогчингийн хөндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны өндөр бор бүсгүй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээ хоёр ц...

2012-02-06
Б.Ренчин Ану хатан
Өгүүлэх ину: Энх амгалан нийслэл Бээжин хотынхон өглөөнөөс эхлэн Хар мөрний жанжин орж ирэх гудамж зээлийн газар их замын дагуу шоргоолж мэт овооролдон цуглаж, амьтан хүн улам нэмсээр байв. Хар хувцастай хятадын дунд хааяа монгол тангад хүн, хувцасныхаа өнгөөр тод ялгаран үзэгдэж, хоёр эгнээ болон жагссан олны хэлэлцэх нь дууриа цууриа мэт хачин чимээтэй байв. Манж солоон цэрэг, хятад ногоон тугийн хүнд цэргийн хүн, тэр жагсан жигдэрч байгаа олныг тэгшхэн жагс гэж өндөр дуугаар хашгиралдан, машид сүр бадруулан явж, замын тоосыг дарах гэж дайчилсан усчныг энд ус асга, тэнд тоос сайн дар...

2012-02-06
Ц.Дамдинсүрэн Хачин хурим

Салхи сvнгэнэхээс өөр чимээгvй өргөн тал нутагт хадлангийн станц байгуулагдаж, моторын дуу хvнгэнэх боллоо. Энэ станцын төвд цагаан байшингууд, хэдэн арваад гэр, том гарааш баригадаж олон машин трактор байдаг боллоо.

Нэг vдэш олон гэрийн баруун захын том гэрт их хөл vймээнтэй байна. Механикч Санжилынх хурим хийж ганц охиноо гэрлvvлж байгаа юм байжээ. Гэрийн хоймроос голомт хvртэл намхан урт ширээ засаж дээгvvр нь тарган хонины бvхэл мах, чанасан бууз банш, хэвийн боош чихэр, хувинтай айраг тараг, тавагтай өрөм зэргийг тавижээ. Ширээг тойрон олон хvн сууж байна.

Ширээний хойд голд хvр...


2012-01-22
Ш .Сүрэнжав Гар

Гар

Би гартай хүн

Би гаргүй хүн

Мөхөлт дайн хоёр гарыг минь

Мөчлөөр нь тасалж аваад явчисан юм

Мөрлөсөн зэвсэг цээжинд тогтохгүй

Мултарч унаад гаслан ёолсон юм

Тэгэвч би гартай хүн

Тэнгэрийн дор нартай хүн

Хоёр сайхан гарыг надад

Хонгор үрийн минь эх заяасан юм

Суманд сийчүүлсэн газрын шархыг

Суурь цагаан харшаар нөхөж

Сураггүй болсон дайны улбаагаар

Сумласан кран алхуулах гэж

Ууган хүү минь барилгачин болсон юм

Баруун гар минь тэр билээ.

Шархалсан газраа дарах гаргүй

Шаналж байсан зовлонг минь хөнгөлж

Гайт өвчнийг хүний биеэс

Гаргаж хаян,дотрыг ариусгах гэж

Удаах хүү минь...


2012-01-22
Д.Намсрай : ЖАМУХЫН ӨЧИЛ
Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганын толгой гашуудалтайяа бөхөлзөнө. Тэр газрын цээжийг аниртан чагнаваас монгол эрсийн нөхөрлөл, гунигт хагацлын тухай эмгэнэлт түүхийг өгүүлнэ. Олон аймгийн цуст тэмцэл талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжингийн ялалтаар төгсөж байсан тэр жил... Хаан Жамух нөхөддөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэж ирэв. Богд эзэндээ халдсан боол иргэдийг Чингис хаан өвс ногоо хүрэнттэл цаазалж Жамухыг суллаад өгүүлрүүн... -Эв эе эвдрэлцэж олонтаа будилсан ч амийг чинь хэлтрүүлье хаан анд минь...

2012-01-22
Санжийн Пүрэв : Азын цэнхэр уул
Өглөөний сэрүүнд газар хороохоор их говиос үүр цүүрээр хөдөлсөн нүүдэл өдөр дунд уулын хормой түшив. Нүүдлийн түрүүн зам даан цуварсан хэсэг үхэр явдалд залхан эврээ сэжлэн хүзүү шөргөөж, говь гатлан уул давж үзээгүй тугалууд нь эхийн сүүдэрт нойтон хамраа хаа нэг шургуулан шөрөн шөрөн алхална. Түүний араас энэ хоёр айлын хоньд нарийн хүрэн тоос будруулан тааваараа урагшилна. Гэрэлмаа эмээлийн бүүрэгнээс зүүсэн жижигхэн хүлээн авагчийнхаа дууг сонсон олныг бодож явлаа. Цогтбаяр энэ жил арван найм шүргэж аминдаа эр танаглаж яваа ч Гэрэлмаагаас баахан нүд хальтрамтгай. Залуу нас гэгч түүнд эр б...

2012-01-22
Ч.Лодойдамба : Солонго
Нэг. Шөнө дундаас хойш гэнэт аадар бороо орж, байн байн хурц цахилгаан цахилан тэнгэр нижигнэж саяхан баригдаж торонд орсон бүргэд шиг уурласан байгаль сүртэй ч аймшигтай ч байв. Адуу минь хавчганан огт тогтож өхгүй, заримдаа хуйлран үргэхэд би ч айх шиг болоод, хашгирахад дуу минь чичрэн тасалдаж байлаа. Хэдэн өдрийн зүсэр бороог дажгүй давдаг аавын минь одончүү цув хүртэл хувингаар асгаж байгаа юм шиг цутгасан энэ усыг барьж чадалгүй нэвтрээд би усанд орсон зурам шиг шалба цохиулж, шүд минь дагжин өөрийн эрхгүй зодолдож байв. Харин энэ шөнийн ганц сайн юм гэвэл үе үе цахилж байгаа цахилга...

2012-01-22
Д.Нацагдорж Цагаан сар ба хар нулис
..... дугаар оны хуучин улирлын арван хоёр сарын гучны өдөр тэнгэр цэлмэг, нар шарлан туссан үнэхээр нэг сайхан өдөр байв. Хойд уулын энгэрээр дун цагаан цас гилтэгнэн, түүний зах сэжүүр нь сэмэрч орж ядсан эцэнхий туранхай үхэр малууд хөл дээр гарч, үүгээр түүгээр сүүлээ ширвэн явцгаадаг нь санагдаж, тэсгэм хүйтний илч хариад, хаврын сайхан улирал ирж байгаа нь мэдэгдэн, хэдийгээр тааламжтай сайхан авч, малчин ардын бүсгүй Цэрмаа, Дагдангийн хаяанд зогсож, сэтгэлд их л гунихралтайгаар элдэв зүйлийг бодмоглон урт урт шүүрс алдана. Юу гэвэл, Цэрмаагийн нутаг Гурван сайханы өвөрт бөлгөө. Гэр яду...

би 14-р сургуулийн багш

Сүүлийн бичлэгүүд

. П.Пүрэвсүрэн - Өшөө
. Б.Догмид Мэнд эгч
. С.Эрдэнэ Малын хөлийн тоос
. Б.Ренчин Ану хатан
. Ц.Дамдинсүрэн Хачин хурим
. Ш .Сүрэнжав Гар
. Д.Намсрай : ЖАМУХЫН ӨЧИЛ
. Санжийн Пүрэв : Азын цэнхэр уул
. Ч.Лодойдамба : Солонго
. Д.Нацагдорж Цагаан сар ба хар нулис
. Ч.Лхамсүрэн : Хурандаа найраглал
. ҮР МОГОЙ НАЙРАГЛАЛ
. БУУРАЛ ИЖИЙ МИНЬ
. БАГШ НАЙРАГЛАЛ
. Монгол хэл

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Byambaa14
. Ts_Otgonbileg

Хуудас: 1 » Нийт: 4
Өмнөх | Дараагийн