Батчимэг
2011-11-11
ҮР МОГОЙ НАЙРАГЛАЛ

Ангилал: Гэрийн даалгавар

Б.Лхагвасүрэн 		 Найраглал: Б.Лхагвасүрэн : Үр могой
(Домог дууль)

“Устай чулуу тааралдвал үмхэж битгий тоглож байгаарай” могойны өндөг байгаа юм гэнэ лээ…

Дивангарт нэг хүнээс…..
(Эмээгийн захиас)

Эрт урьдын цагт гээд
Үлгэр эхэлдэгггүй байсан үеийн
Амар сайхандаа жаргав гээд
Үлгэр дуусдаггүй байсан цагийн
Элин домог
Алсын хатавчинд ургаж
Айзам шүлгэнд минь яргав....
Зохиогч
Домгийн цагаан азарга
Над руу айсуй...
Дороос нь манарсан тоос ану
Үүл ажуу...
Дээрээ эзэнгүй эмээлийн
Гөлөм нь хийсэж айсуй...
Дэрвэж буйн шалтаг ану
Салхи ажуу...
Буруу талын дөрөө нь
Хадтай харшин ханхийхүй
Бие жихүүцсэн домог шивнэсэн ину
Энэ ажуу...

* * *

Ов...

2011-11-11
БУУРАЛ ИЖИЙ МИНЬ

Ангилал: Гэрийн даалгавар

Ц.ДАМДИНСҮРЭН "БУУРАЛ ИЖИЙ МИНЬ" НАЙРАГЛАЛ

Халх Монголын малчин
Хатгин овгийн нүүдэлчин
Харц язгуурт Дамдинсүрэн
Харь газар суухдаа
Эх нутгаа эрмэлзэж
Элгэн саднаа дурдаж
Эцэг эхээ санагалзаж
Эгшиглэж шүлэглэсэн нь энэ байна.

Энэ бие өсч
Эрийн цээнд хүрлээ
Эр бие чангарч
Хүний зэрэг боллоо
Энд тэнд явж
Юм үзмээр бодогдлоо
Эргүүлж тойруулж бодвол
Хол явмаар санагдлаа.

Сав шимийн номд
Санаа зоригоо хандуулаад
Сайхан төрүүлсэн эхдээ
Салахын ёсыг гүйцэтгээд
Сайн мориндоо морьдож билээ
Салж морьдсон тэр цаг
Санааны дотор илхэн
Сац бас бодоход

Хөрст дэлхийн хөвөөнд
Хөх тэнгэрийн хормойд
Гадаад далайн эрэгт
Гайхамшигт Лениний ...

2011-11-10
БАГШ НАЙРАГЛАЛ

Ангилал: Гэрийн даалгавар

Ш.СҮРЭНЖАВ "БАГШ" НАЙРАГЛАЛ
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.
Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтод
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
... Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалт...

2011-11-10
Монгол хэл

Ангилал: Гэрийн даалгавар


Эргэцүүлэмж эх зохионо уу

№1 Эх хэлээ хамгаалахад миний оруулах хувь нэмэр
№2 Хүн таван үгийн зөрүүнд танигддаг
№3 Үгийн шарх эдгэрдэггүй Мэсний шарх эдгэрдэг
№4 Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болшгүй соёл


2011-03-31
Гэрийн даалгавар /Монгол хэл/ 7-р анги

Ангилал: Гэрийн даалгавар

Дараах эхийг анхааралтай уншаад дараах даалгаврыг гүйцэтгээрэй

Багын явдал 
Пүнзний баруун буланд богинохон хөрөөдсөн том хэрчим босгож тавиад бяр мэдэх гэж хөвөнтэй бээлийтэй гарынхаа алганд нулимж хэд үрээд том сүхээ далайж
- Төмөрсүхээ мод хагал гэж ээжийг дууриаж  хэлээд мод хагалж эхлэв. Нэг хэрчим хагалаад дахиад нэгийг босгож том сүхээ далайх гэтэл Би Төмөрсүх, энэ том сүх бас л төмөр сүх юм. Тэгэхээр энэ бид хоёрын аль нь мод хагалж байгаа юм бол гэж гайхав. Тэгээд сүхээ хэрчим дээр ирээр нь тавьж
Төмөр сүх мод хагал гэж тушаал өглөө. Сүх яах ч үгүй хэвээр л байна. Хэрчим хагарахгүй юм....

2011-03-02
Шалгалтын материал

Ангилал: Гэрийн даалгавар



7-р анги 


     Дүрсхийдэг зантай нэгэн эр байжээ. Нэг удаа байшингийн нь дэргэд хоёр хүн ярилцаж байв. Уг нь энэ байшингийн эзэн сайн хүн байгээ юм6 Ганц гэм нь дүрсхийдэг зантай гэлцэв. Үүнийг сонссон нөгөө эр дүрсхийн уурлаж, гэрээсээ гарч ирээд ярилцаж байсан хоёрыг дайран доромжилж цус нөжийг нь гартал зоджээ. Ухаантай хүн гэмээ сонсож засаж авахын оронд улам том алдаа гаргадаг. 


1. Эхийн гол санааг тайдбарлан 2-3 өгүүлбэрээр илэрхийл              /5 оноо/

2. Хүн гэмээ мэддэггүй   Тэмээ гэдгэрээ мэддэггүй гэдэг хэлцийн утгыг тайлбарла            /3 оноо/

3. Эхээс цөм өгүүлбэрийг ол         /2...

би 14-р сургуулийн багш

Сүүлийн бичлэгүүд

. П.Пүрэвсүрэн - Өшөө
. Б.Догмид Мэнд эгч
. С.Эрдэнэ Малын хөлийн тоос
. Б.Ренчин Ану хатан
. Ц.Дамдинсүрэн Хачин хурим
. Ш .Сүрэнжав Гар
. Д.Намсрай : ЖАМУХЫН ӨЧИЛ
. Санжийн Пүрэв : Азын цэнхэр уул
. Ч.Лодойдамба : Солонго
. Д.Нацагдорж Цагаан сар ба хар нулис
. Ч.Лхамсүрэн : Хурандаа найраглал
. ҮР МОГОЙ НАЙРАГЛАЛ
. БУУРАЛ ИЖИЙ МИНЬ
. БАГШ НАЙРАГЛАЛ
. Монгол хэл

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Byambaa14
. Ts_Otgonbileg

Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн