Ангилал: Цахим хэрэглэгдэхүүн
Ли БайЛи Бай бол Хятадын Тан улсын vеийн нэрт яруу найрагч юм. Ли Бай-гийн өөртөө итгэлтэй, омог бардам, гvдэсхэн шуурахй зан чанар болон чөлөөтэй зохион бvтээдэг романтик vзэл сэтгэлгээ нь Хятадын Тан улсын бадралын vеийн сэхээтэдийн цаг эрины зан ааль болон vзэл санааны дvр төрхийг бvрэн харуулсан байдаг. Ли Бай-гийн ﹙манай тооллын 701—манай тооллын 762 он﹚дээдсийн нутаг нь өнөөгийн Ганьсу байсан боловч тvvний удам судар болон мэндэлсэн газар нь одоо болтол бас оньсого таавар мэт зvйл байсаар ирсэн юм. Ли Бай-гийн яруу найргийн зохиолоос бид тvvний гэрийхэн нь маш чинээлэг амьдралтай мөртөө соёлын өндөр боловсролтой байсан ба Ли Бай бага насандаа олон ном судар vзснээс гадна бас сэлмэн эрдэмд сайн байсныг мэдэж болох юм. Ли Бай 20 гаруй наснаас эхлэн, эрдэм мэдлэгээ нэмэгдvvлэхийн төлөө, олон газруудаар аялан явж, эрдэм ухаан хэтийдсэн их олон хvнтэй уулзаж танилцсан явдал нь яруу найргийн бvтээл туурвилд нь маш их vр нөлөө vзvvлсэн байжээ. Тухайн vед хэдийгээр хэвлэх мэргэжил, зам харилцааны хөгжлийн байдал тун тааруухан байсан боловч бичгийн хvмvvс хоорондын хувийн солилцоогоор дамжин, Ли Бай залуугийн vеэсээ маш их нэрд гарсан байлаа.
Эрдэм мэдлэг сурч шалгуульд оролцон ноён суух явдал нь Хятадын эртний бичгийн хvний ямагтын хөөцөлдөл болж байжээ. Залуугийн vедээ Ли Бай ч ноён суух талаар өөрөө зохих байр суурьтай болохыг маш их хvсч байсан тул нийслэл Чан ань хотод очсон байв. Тvvний бичсэн яруу найргийн зохиол бvтээлийнх нь нэр хvнд болон нэрт хvмvvсийн танилцуулсны ачаар Тянь баогийн тэргvvн он ﹙манай тооллын 742 он﹚-д Ли Бай хааны ордонд орж бичгийн тvшмэл болсон юм. Тэр нь тvvний насан туршийн хамгийн бахархалтай шат vе байсан билээ.
Ли Бай оморхог бардам зан араншинтай байсан бөгөөд тухайн vеийн албан ноёдын ялзран доройтсон байдалд маш их дургvйцэж, бас хаан эзэн тvvнийг дэшvvлэн хэрэглэж тvvнд улс төрийн эрдэм чадвараа бадруулахад нь боломж тохиол олгохыг хvсч байв. Гэвч тухайн vеийн хаан эзэн нь тvvнийг зөвхөн хааны яруу найрагчаар vзэж байсан ба ордны доторхи эрх сvртэй ноёд тvшмэд тvvнийг гvтгэн муулж байснаар хаан эзэн ч тvvнийг итгэмжлэн хэрэглэхээ больсон ажээ. Yvний улиаас Ли Бай засаг төрд итгэл алдарч, нийслэл хот Чан аниас гаран, “дэхийг дойрон шvлэг архиар зугаа болгосон” амьдрал хийж эхэлсэн байлаа.
Ли Бай насан туршийнхаа ихээнх цаг хугацааг бvр аялал дойрч өнгөрvvлсэн бөгөөд тэрхvv хугацаанд эх байгалийн өнгө vзэмжийг зураглан дvрслэсэн их олон яруу найргийн зоаиол бvтээл туурвин бичсан байна. “Шv газрын замын бэрх нь Тэнгэрт гарахаас ч бэрхтэй” ﹙“Шv газрын гам” хэмээх шvлэг﹚, “Хатан голын усан тэнгэрээс бууж, Халгилан урсч далайд цутгаад дахин буцахгvй”﹙“Архины уух” хэмээх шvлэг﹚, “Хөөсрөн урсч гурван мянган тохойгоос нисэн буухад, Хөх огторгуйгаас мөнгөн гол буув хэмээн андуурав”﹙“Лv шань уулны хvрхрээг бараалсан нь” хэмээх шvлэг﹚ зэрэг Ли Бай-гийн шvлгийн өгvvлбэр нь хэтрvvлэл болон зvйрлэлийн аргыг хэрэглэсэн, олон зуун жилийн турш ам дамжин уламжлагдсаар ирсэн нэрт бадаг болсон юм.
Ли Бай-гийн яруу найргийн зохиол бvтээлээс одоог хvртэл уламжлагдаж ирсэн нь 900 байгаас гадна бас 60 гаруй найруулалын зохиол буй. Тvvний шvлэг нь өвөрмөц сонин ургуулан бодолт, асар их багтаалмтай жавхаа төгөлдөр байдал нь хvмvvсийн бахархлыг төрvvлдэг юм. Ли Бай-гийн яруу найргийн зохиол бvтээл нь хожмын хvмvvст алс хэтийн гvн нөлөө vзvvлж, Ли Бай ч “Яруу найргийн сахиулсан” гэсэн сайхан алдар нэр хvртсэн байна.