Батчимэг
2011-05-08
Гэр бүл ба хүүхдийн хүмүүжил

Ангилал: зөвлөгөө


Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөөлдөг орчин бол түүний гэр бүл. Аав ээжийн дотно харилцаанаас эхлээд найз нөхөд,сургууль багш,ангийн найзуудын харилцаа түүнд хүчтэй нөлөөлдөг. Үр хүүхэдээ сайн сайхан явуулах, өндөр боловсролтой, хүний дор орохооргүй явуулах юмсан гэж боддог ч өдөр шөнөгүй ажилласан эцэг эх хүүхдийнхээ хүмүүжилд тэр бүр анхаарал тавьж чаддаггүй нь нэг талаар буруу биш ч амьдралтай дөнгөж танилцаж байгаа тэдэнд хамгийн чухал зөвлөгч нь яахын аргагүй та гэдгийг битгий мартаарай. Хүүхдэд цаг ямагт дотны зөвлөгч хэрэгтэй байдаг болхоор тэд таны зөвөлгөөг хүлээж байгаа нь гарцаагүй. Уншигч танд хэрэг болохуйц бяцхан зөвөлгөөг хүргэж байна. Хүүхдийн хүмүүжилд бага анхаардаг, халуун дулаан уур амьсгал дутмаг гэр бүлд хүүхэд ууртай, түрэмгий зан авиртай болж өсөх нь бий. Хүүхдийг шийтгэж зоддог гэр бүлд хүүхэд хорсож, дайсагнах үзлээр хүмүүждэг байна. Хүүхдийн түрэмгий эсэхийг доорх сорилоор тодорхойлж болно. Хүүхэд өөртөө тавих хяналтаа алдаж байнуу? Томчуудтай маргаж, муудалцаж байна уу? Гуйлт хүсэлт биелүүлэхийг татгалзаж байна уу? Хүмүүсийн уур бухимдлыг зориуд хүргэж байна уу? Өөрийн алдаа, буруу үйлдэлдээ бусдыг буруутгаж байна уу? Уурлаж ямар нэгэн зүйл хийхээс татгалздаг уу? Орчин тойрны хүмүүсийн янз бүрийн үйлдэлд маш түргэн уцаартай хариу барьж байна уу? Хэрэв 6 сарын туршид эдгээрээс дөрвөн шинж чанар илэрч байгаа бол хүүхдэд чинь ууртай, түрэмгий зан авир бүрэлдэн тогтож байна гэсэн үг. Ийм хүүхдэд эмч эсвэл сэтгэлзүйчийн туслалцаа шаардлагатай. Одоо оройтлоо гэж эцэг эхчүүд бодох хэрэггүй. Танд хүүхдэд зөв хүмүүжүүлэх хугацаа, боломж байна. Хүмүүжлийн арга барилаа өөрчлөөд үз.

Comments

би 14-р сургуулийн багш

Сүүлийн бичлэгүүд

. П.Пүрэвсүрэн - Өшөө
. Б.Догмид Мэнд эгч
. С.Эрдэнэ Малын хөлийн тоос
. Б.Ренчин Ану хатан
. Ц.Дамдинсүрэн Хачин хурим
. Ш .Сүрэнжав Гар
. Д.Намсрай : ЖАМУХЫН ӨЧИЛ
. Санжийн Пүрэв : Азын цэнхэр уул
. Ч.Лодойдамба : Солонго
. Д.Нацагдорж Цагаан сар ба хар нулис
. Ч.Лхамсүрэн : Хурандаа найраглал
. ҮР МОГОЙ НАЙРАГЛАЛ
. БУУРАЛ ИЖИЙ МИНЬ
. БАГШ НАЙРАГЛАЛ
. Монгол хэл

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Byambaa14
. Ts_Otgonbileg

Бичлэг: 22 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax