Батчимэг
2012-2-6
П.Пүрэвсүрэн - Өшөө
Эргэн тойрон би харанхуй. Бид хоёрын асаасан бяцхан тvvдгийн дөл vе vе цорвосхийн тэр их харанхуйг тvлхэн хөөж хааш хаашаа арваад алхам хэртэй ухарснаа дөл намжихад өнөөх харанхуй хэдхэн алхамд тулан ирэх бөлгөө. Тушиж холбосон 3 морь минь гэрэлд нэгэнтээ тодрон харагдсанаа төдхөн харанхуйд залгигдах мэт vзэгдэхгvй болно. Өвөн Зэмбээ хааяа нэг шаваг, тэсэгний хожуу гал руугаа чулуудан мах шарж суув. Тvvний армаг тармаг сахалтай vрчлээт нvvр, галын гэрэл ихсэхэд тэнэс хийх шиг болон хvрэн туяа татсанаа, дөл буурахад дахиад л vрчлээ болгоноор нь харанхуй орогнох шиг харлан баргар сvртэй болох ажээ. Би тvvдгийн нөгөө талд тохмоо дэвсэж хажуулдан хэвтээд өвгөний vе vе хувирах царайг ажиглан "тvvдгийн дэргэд" гэдэг зураг зурахсан гэж бодож байлаа. Зэмбээ гуай бууны сvмбэний vзvvрт хатган шарж болгосон махаа мойног бvдvvн хуруугаараа чимхэн мулталж хавтгай чулуун дээр тавин тос шvvс болсон эрхий долоовроо долоогоод дахин нэгийг хатган шарж суув. Намар эртний шөнө дулаахан. Гандаж байгаа агь, таанын vнэр хурц анхилам, шөнийн намхан тэнгэрт тvм буман одод яралзаж "эр хvний жаргал эзгvй хээр" гэсэн vг сэтгэлд орж ирнэ. Хааяа нэг хээрийн шувууны бvдэгхэн дуу, морьдын тургих, шарж байгаа махны сажигнахаас өөр чимээгvй. Бид хоёр ч эзгvй хээр хэд хоногийн ярих юмаа дуусгасан улсын ёсоор дуугаралгvй, өвгөн махаа шарж, би бодолдоо автан хэвтсэн юм. Говийн хужир тойром загийн шугуй, хялганат тал бутат хөндий, хадат ааргаар бид хоёр гурав хоног тэнэв. Би хэмээх нэгэн бол Уран зургийн дээд сургуулийн ангийн оюутан "Их говийн vзэсгэлэн" гэдэг байгалийн цуврал зураг зурж диплом хамгаалах санаатай энэ нутагт ирж ил цагаан сэтгэлтэй, элдэв сониуч зангvй Зэмбээ гэдэг өвгөнийг дагуулан гарсан юм. Өдөрт хэд хэдэн судалбар, таталбар хийдэг байв. Өвгөн миний зурахыг эхэндээ их л сонирхон хардаг байсан бол сvvлдээ нэг их тоохоо болив. Өчигдөр нэг тойрмын захад хэдэн алдуул тэмээ зогсож байгааг зурж суутал миний зурсныг байж байгаатай нь ээлжлэн харж харж, -Хvv минь чи жижигхэн цонхоор нь нэг шагайж vзээд л товч дарахад алив юм байгаа л янзаараа өнгө зvстэйгээ хvртэл гараад ирдэг нэг авраадтай (аппарат) болооч. Тэгвэл ингэж зогсохгvйсэн дээ. Тийм авраадийг би шинжилгээнийхэнд газарчилж яваад vзсэн юм. Миний зургийг хvртэл татаж өгсөн гэж билээ. -Миний зураг тэр аппаратны зурагнаас дутуу байна уу гэж тоглоом болгон асуусанд Өвгөн сахлаа илэн нvдээ онийлгон намайг харж байгаад -Чи сайн л зурах юм. Гэхдээ удаан. Бас зураг чинь цаад юмтайгаа нэг их адилхан болохгvй байна шvv дээ гэж чин vнэнээсээ хэлэв. Юмыг яг л байгаагаар нь vзэж, vнэлж сурсан өвгөнд би гэрэл зураг, уран зургийн ялгааг ойлгуулах гэж махран оролдсон боловч амжилт олсонгvй. Өвгөн өөрийнхөөрөө зvтгэж: -Байгаа юм байгаагаараа л дээр. Жишээ нь энэ тойрмыг vгvй болгочихвол Бор тойрмын булан гэдэг нэр бас л vгvй болно биз дээ гэсэн билээ. Зэмбээ гуай махаа шарж дуусаад -За хөө идээд бай. Би ч vнэрт нь цадчих шиг болов байна гэж эрхий долоовор хёроо долоогоод, тvрvvн буцалгасан хар саахуутай цайгаа ойртуулан модон тагшаа гаргалаа. Би шарсан мах амтархан зажилж, халуун хар цай балгаж суутал аа-а-а уу-у-у гэсэн нэгэн уянгалсан зэвvvн дуу сонсогдов. Өвгөнийг ажвал чулуун дээр тавьсан мах огтолж байсан чигээрээ хөдөлгөөнгvй болоод гэлжийн чагнаж байна. Дахиад л аа-а-а уу-у-у гэнэ. -Чоно уу даа гэсэнд өвгөн гэнэт амилах мэт хөдлөн, огтолсон махаа ам руугаа хийгээд шар шар зажлангуутаа -Нг... тийм байна гэж хvнгэнэв. Морьд маань тургилан, говийн хайрга чулуу шажигнуулах нь мөн л уянгалсан зэвvvн авиаг сонсон сэрэмжилж байгаа ажээ. Өвгөн галын дөл ширтэн, чонын улианыг чагнан байснаа -Доригийн сvнс... гэж шивнэлээ. -Юy... юу гэнээ гэж сонирхон асуувал "би юу хэлчихэв ээ" гэсэн мэт над руу гайхан харснаа -Аан... дэмий юм гээд царайгаа барайлгав. Зэмбээ гуайн амнаас санаандгvй унасан хоёр vг миний дотрыг маажиж гарлаа. -Энэ хойд хадат ааргийг дээр vед Шээзгий толгод гэдэг байсан юм. Нээрээ ч холоос харахад чандманилан хөмөрсөн гурван шээзгий шиг харагддаг юм л даа. Доригийн толгод нэртэй болоод удлаа. Жижиг мөртлөө хад чулуу ихтэй. Орчихсон ямаа олддоггvй байсан газар... дундаа нэргvй жаахан задгай устай байлаа. Одоо ч чонын шанд гэдэг болоо шив. Айл малгvй болоод удаж байгаа юм аа. Ээ дээ янзын хад чулуутай газар даа. Хvн ороод нуугдчихсан ч олдохгvй л байх. Манай нутагт хэдэн чонотой газар энэ л байгаа юм. Говь тал руу хоолонд гарсныг амьтан намначихаад байдаг боловч энд байгааг нь яаж ч ээрээд олддоггvй золиг гээд дуугаа хурааж, аягаа хар цайны шавхруугаар зайлан цацаад хавтгай чулуун дээрээ хөмрөв. Тэгээд тамхиа асаан, тохмон дээрээ тэнгэр ширтэн хэвтлээ. Би өвгөн рvv дөхөн сууж галдаа тэсэгний хэдэн хожуул чулуудаад -Яагаад Доригийн гэх болсон юм бол гэж асуув. -Тэр vv, тэр ч бас явдалтай. Урьдаар ороо заснаа хөө... Бид 2 галаа дахин сэргээж, морьдынхоо холбоо, тушааг шалган vзээд аяны хөнжил гудсаа дэлгэв. Говийн ааглаг ургамлын vнэрт ханасан бvлээн салхи хааяа нэг сэвхийн, холын одод дээрээс тонгойн ширтэх мэт жирвэлзэнэ. Морьд маань байн байн аяархан тургина. Чоно улихаа больжээ. Хөнжилдөө орсон хойноо -Чоно улихаа больчихвоо гэвэл өвгөн -Тэгэлгvй яахав. Хээрийн амьтан чинь цагтай, тоотой дуугарна шvv дээ гэлээ. Зэмбээ гуай тохой дээрээ өндийн урт гаансаараа тvvдэг рvv зvтгэн байж тамхиа асаагаад цааш харсан хэвээрээ шунаглан сорох ажээ. Би сумтай буугаа толгой тушаагаа тавиад "Өвгөн даанч хойд аараг руу дөхөж хонохоос дургvйцэн заавал энд буусан юм. Чононоос айсан байж шvv" гэж дотроо бодож хэвтэв. Оройтсон саран хөөрөв. Тvvдгийн гал ч бөхлөө. Эргэн тойрны юмс сарны сэрvvн цагаан туяан дунд умбаж, тэнгэр өндөрсөн цаашлах шиг болов. Хөдөө нутгийн намрын цагаан шөнийн жавхлан нойр хулжаалаа. -Зэмбээ гуай -Өөв! -Та өнөөхөө ярьж өгөөч? -Чамд сонин байх болов уу даа -Сонин байлгvй яахав. Тэртээ тэргvй нойр хvрэхгvй байна шvv дээ. -Минийх ч ялгаа алга гээд хэсэг чимээгvй болсноо... -Тавиад жилийн өмнө юм даа. Манай энэ Мухар худгийн хоолойд Чойвоогийнх гэж нэг айл байлаа. Миний мэдэхийн мал малын захтай том хар гэртэй, vргэлж ганц гэрээр байдаг тийм айл байсан юм. Чойвоо гэдэг vг дуу цөөтэй, уруу нvдтэй, янхигар хар өвгөн байх. Хvний нvvр харна гэж бараг байхгvй. Айлд орж ирвэл галын зуух руу харж, тамхи татан сууж байгаад хvн юм асуувал л хэдэн vг солиод гарна. Эмгэн нь гэвэл бас л дуу цөөтэй. Yргэлх эрхи эргvvлж, ам нь өмөр өмөр хийж байна. Тэднийх чухам "дуугvй дvмбэд" гэдэг vг санаанд ором чимээ авиагvй айл байлаа. Дотор нь чанга дуугарвал гэр нь хийсчих юм шиг санагддагсан. "Ганц хvv нь хил хайчийн харуулын албанд татагдаад явснаас хойш л энэ хоёр ийм зожиг дуугvй болсон улс даа" гэж хөгщvvл ярилцана. Хvv нь явснаас хойш олон жил өнгөрчээ... Хэл сураг ч гараагvй юм байх. Нэг хавар эмгэн нь өөд боллоо. Тэр хөгшин амьсгаа хураахынхаа өмнөхөн "Миний хvv, Дориг минь" гэж л ганц дуугарчээ. Тэгэхэд тvмэн vрчлээ болсон хиртэй хацар дээгvvр нь нулимс урсч байсан гэдэг юм. -Ганц vртэйгээ уулзах хувьгvй амьтад байж дээ. Хөөрхий Дориг өнгөрсөн байх. Амьд явдаг бол эрхбиш хэл сураг дуулмаар юм. -Хэцvv ч хорвоо юм даа гэж настайчууд шогшролдоно. Гэтэл тэр зун Дориг хvv нь гэв гэнэтхэн хоёр морин ачаа хөтөлсөөр хvрч ирлээ. Гэгээ таттал яралзсан том цагаан шvдтэй, өтгөн хар хөмсөг нь зовхийг нь дарснаас болсон мэт жийхгар хар нvдтэй, хулмайлсан хоёр чих нь ар тийшээ наалдсан юм шиг, хар хvрэн нvvртэй хvдэр зузаан эр байлаа. Гуч гаран насны тэр эр гэртээ ирж хоёр гурав хоноод нутгийн айл ах дvvсээр бууж мордох болов. Хvvгийнхээ барааг харж чадаагvй хөөрхий эхийг нь бодоод хөгшид өвгөд өөрсдөө буруутай юм шиг өмнө нь дальдчин сандарч байхад Дориг хэзээ ч ээжтэй байгаагvй юм шиг жийхгар нvдээрээ инээмсэглэн, цатгалан царайлж явдаг байлаа. Өөрийг нь амьсгалынхаа эцсийг хvртэл хvлээсэн эхийнхээ шарилыг ч эргэсэнгvй. Харин тэр хамгийн тvрvvнд хошуу ноён, захирагч нарт бараалхан алтан ембvv, урт цагаан гаанс, галзуу хар миглvv, хатдад нь хоргой торго барьж, хонон өнжин найр цэнгэл хийж, талыг олсон байна. Тэр харуулын албыг 6 жил хаасан боловч юм vзэж, нvд тайлах гэж харийн нутагт олон жил суусан гэж ярина. Гэтэл муу юм модон улаатай гэгчээр тvvнйиг нэгэн шивнээ яриа дагаж ирсэн нь "Дориг харуулын албанаас халагдаад хил дамнасан дээрэмчидтэй нийлж, өчнөөн жил тэнэхдээ гэм зэмгvй олон хvний аминд хvрч, нvгэлт олзоор цадаж явсан хvн гэнээ" гэх бөлгөө. Юутай ч гэсэн тэр өрөвдөх сэтгэлгvй болсон хvн байлаа. Нэг эрдэм нь гэвэл нутагтаа ирэхдээ vvрч ирсэн, элэнхий бөгст хурдан буугаараа саахалтын дотор гvйж яваа туулай алдалгvй унагадаг байсан. Анд гарвал заавал эхлээд янзага алж шарж иднэ. Юунд ингэнэв гэхэд "Мах нь амттай, зажлахад зөөлөн, шингvvр сайтай" гэнэ. "Нvгэл хилэнц биш vv" гэвэл "Хилэнцээс айвал хэлээ тат" гэнэ. Нэг зээр алах хэрэг гарвал гурав дөрвийг буудаад аль тарганыг нь шилж авна. Гэрийн сvvдэрт унтаж байгаад дээрээ гарч тонгочсон ишгийг хоёр хөлөөс нь шvvрэн авч газар савж орхиод цааш эргэн хурхич байхыг нь манай нэг найз vзсэн тухайгаа ярьсан нь санаанаас гардаггvй юм. "Хөөрхий тэр ишиг ганц ч чимээ гаргалгvй хамраас нь цус сад тавиад өнгөрсөн шvv" гэхэд л тvvний хоолой нь зангирсан байсан шvv. Дориг байсхийгээд л хөтөлгөө морьтой алга болж, нутаг хошууныхан бараг мартаж байтал гэв гэнэтхэн хөтөл хөсөгтэй хvрч ирдэг байлаа. Морин дэл дээр хөндөлдөж, найр наадмын газар бvрийг хэснэ. Согтоод ирэхээрээ аль тааралдсан хvнд гарын тэнхээ, ташуурын амт vзvvлэх болов. Тvvний өөдөөс vг хэлэх зvрхтэн байхгvй боллоо. Хөөрхий Чойвоо гуай удалгvй хvvгийнхээ номхон зарц болсон сон. Хоол ундыг нь бэлтгэж, морийг нь хvртэл ойртуулж явна. Дуугvй дээрээ дуугvй болж, зун цагт гэрийнхээ сvдэрт ганцаар сууж цагийг барна. Нэг өглөө чөдөрт тогтдоггvй мориных нь хойноос нар битvvгээр явсан өвгөн бага vд болсон хойно хатаж vхэхээ шахаж ирээд хvйтэн юм залгилж чадалгvй морийг нь эмээллэжээ. Дориг уур цухлаа багтаан ядаж байж цулбуураа авуут vг дуугvй хөөрхий өвгөний нvvрэн дундуур гурамсан чөдрөөр ороолгож орхиод мордон давхижээ. Чойвоо гуай хэрзгэр гараараа нvvрээ даран уяаны дэргэд удтал суухад гарынх нь салаа болгоноор нулимс гарч байсан гэдэг юм. Доригийн тэнзэн ташуураар тархиа цоолдуулж муна шиг гараар нь нvдээ таглуулж, шvдээ vйрvvлсэн хэдэн эрчvvд хошуу захирагчид зарга мэдvvлсэн боловч -Тэр чинь монгол улсынхаа төлөө зvтгэдэгээ зvтгэсэн хvн. Та нар шиг муусайн нойтон эсгийг гөвөх эрхтэй эр шvv. Гарынх нь амтыг vзсэн бол харин сайн. Хилэнц чинь нимгэрнэ. Хонго хацар хоёр чинь загатнаагvй бол дуугvй байцгаа гэж олон удаагийн хахуульд цадсан эрхэм захирагч заналтай айлджээ. Ийнхvv Доригийн дархан эрх тунхаглагдаж, энэ хавийн хөгшин залуу, эр эм олон амьтны зvрхийг чичрvvлэх боллоо. Нутаг усны залуу бvсгvйчvvдийг тэр хувийн хогшил мэт сvр хvчээр эзэрхэн, залуу харчуудыг vрээ хаздаг догшин азарганы араншингаар vзэн ядна. Хэн хvнгvй өөрөөс нь далд бол нэрийг нь мартсан мэт "хулман чоно" гэцгээх болсон юм. Дориг намрын сэрvv ормогц хэдэн морь уяж шивхрvvлж аваад хаашаа ч юм алга болдгоороо болсон хойгуур Чойвоо хөгшний бие муудлаа. Сvvлчийн шөнө нь vеийнх нь хоёр өвгөн сахиж хоножээ. Хөөрхий өвгөн хамгийн олон vгээ тэр шөнө хэлжээ. -За би ч тамдаа очих боллоо. Хэзээ хийсэн нvгэл юм бол? Хvнээс vр төрдөг байхад надаас эрлэгийн элч төржээ... Нутаг усандаа ийм нvгэлтэн өсгөсөн надад там л хаалгаа нээх биз. Муу хөгшин минь азтай хvн байж. Ийм vртэй байснаа vзсэнгvй. Yvнийг элийртлээ санан мөрөөдөж суусан олон жил, асгаруулсан их нулимс, уншсан маань, эх хvний далай сэтгэлийг бурхан болгоож, диваажинд аваа болов уу гэж бодох юм. Одоо аян жингийн цаг. Цаадах чинь дээрэм тонуулаа хийж яваа. Эртэд шөнө өөр шиг нь хоёр сvрхий амьтан ирээд явсан. Тэдний амнаас гарсан vг болгон нь хvртэл нvгэл. Нутаг усны ах дvv нар минь намайг өршөөгөөрэй. Yхсэнээс хойш нэрийг минь мартаж vзээрэй гэж ярьжээ. Тэгээд vрчлээ, хир даг болсон нvvр дээгvvр нь урссан нулимс хатаагvй байхад айхавтар шаналан яраглаад амьсгаагаа хураасан гэдэг юм. Тэр хаврын эхээр Дориг эргэж ирэв. Эцгийнхээ нас барсныг дуулаад -Одоо яая гэхэв. Ганц хvн айл болдоггvй гэдэг дээ. Нэг юм олж авахаас биш гэж хэлжээ. Энэ vгийг сонссон нутгийн хvvхнvvдийн зvрх амаараа гарчих шахаж байсан нь мэдээж. Тvvний харгис харцан дор тогоог нь угаах гаслант хувь хөөрхий Дагиймаад оногдов. Дагиймаа тэгэхэд арван долоохон настай, vргэсэн ботгоных шиг хар нvдтэй, лавай цагаан шvд яралзуулсан охин байлаа. Ёстой л манай энэ тоост говийн ганц цэцэг байсан юмсан. Эх нь тvvнийг гэртээ гарган орхиод алсын нэгэн хvн даган одож, Дагиймаа эмээ өвөө хоёрынхоо энхрийлэл хайранд өсч, тэднийхээ улаан гол нь болсон билээ. Хичнээн уйлж орилж, мөргөж гуйгаад ч гашуун заяанаасаа мултарч чадсангvй. Хошуу нутгийн эрхтэн дархтан, баячууд цугласан найр удсангvй тарлаа. Хуримын бэр нь vс гэзгээ vгтээн, нvvр амаа урж уйлан чарласаар, сvvлдээ муужран унажээ. Дориг ч ийм найрыг удаахыг хvсээгvй байлгvй. Дагиймаа нутаг усныхаа Мөнх гэдэг хvvд хайртай байсан гэцгээнэ. Гайт хуримын дараахан Мөнх ганц морио унан алга болжээ. "Хvрээ орохоор явсан" гэх боловч тодорхой мэдэх хvн байсангvй.

Comments

2016-12-19 -

Бичсэн: Зочин

Dutuu bnaa guitseegeed bichij boloh uu

. Шууд холбоос


2014-5-6 -

Бичсэн: ану (зочин)

дутуу юм биш үү сүүлийн гол гол хэсэг байхгүй байна

. Шууд холбоос


2013-11-27 -

Бичсэн: Зочин

goy uguulleg bna

. Шууд холбоос


2013-11-13 -

Бичсэн: zochin

dutuu bn shvde

. Шууд холбоос


2013-9-16 -

Бичсэн: Зочин

goy ym bna aa

. Шууд холбоос


2013-5-20 -

Бичсэн: urta

ene zohiol byten yum uu arai oor baina shyy

. Шууд холбоос


2013-5-1 -

Бичсэн: Зочин

гоё бичсэн бна аа багшаа

. Шууд холбоос


би 14-р сургуулийн багш

Сүүлийн бичлэгүүд

. П.Пүрэвсүрэн - Өшөө
. Б.Догмид Мэнд эгч
. С.Эрдэнэ Малын хөлийн тоос
. Б.Ренчин Ану хатан
. Ц.Дамдинсүрэн Хачин хурим
. Ш .Сүрэнжав Гар
. Д.Намсрай : ЖАМУХЫН ӨЧИЛ
. Санжийн Пүрэв : Азын цэнхэр уул
. Ч.Лодойдамба : Солонго
. Д.Нацагдорж Цагаан сар ба хар нулис
. Ч.Лхамсүрэн : Хурандаа найраглал
. ҮР МОГОЙ НАЙРАГЛАЛ
. БУУРАЛ ИЖИЙ МИНЬ
. БАГШ НАЙРАГЛАЛ
. Монгол хэл

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Byambaa14
. Ts_Otgonbileg

Бичлэг: 1 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant