Ангилал: Гэрийн даалгавар
Дараах эхийг анхааралтай уншаад дараах даалгаврыг гүйцэтгээрэй- Төмөрсүхээ мод хагал гэж ээжийг дууриаж хэлээд мод хагалж эхлэв. Нэг хэрчим хагалаад дахиад нэгийг босгож том сүхээ далайх гэтэл Би Төмөрсүх, энэ том сүх бас л төмөр сүх юм. Тэгэхээр энэ бид хоёрын аль нь мод хагалж байгаа юм бол гэж гайхав. Тэгээд сүхээ хэрчим дээр ирээр нь тавьж
Төмөр сүх мод хагал гэж тушаал өглөө. Сүх яах ч үгүй хэвээр л байна. Хэрчим хагарахгүй юм. Тэгэхээр нь би сүхээ авч пүнз түшүүлж тавиад
Төмөрсүхээ мод хагал гэж тушаал өглөө. Сүхгүй болохоор хэрчим бас хагарахгүй зүгээр л байх юм. Дахиад би том сүхээ барьж аваад далайж далайж цохвсон чинь хэрчим ан гарлаа.
1. Хагалах модоо хаана тавь сан бэ?
а. газарт
б. пүнзний хойд буланд
в. пүнзний зүүн буланд
г. пүнзний баруун буланд
2. Яагаад гарынхаа алганд нулимсан бэ?
а. бяр мэдэх гэж
б. хүч мэдэх гэж
в. зориг орох гэж
г. гараа норгох гэж
3. Ээж нь юу гэж хэлсэн бэ?
а. мод оруул
б. мод хагал
в. түлээ хагал
г. түлээ оруул
4. Сүхээ хаана тавь сан бэ?
а. газар
б. хэрчим дээр
в. хөрөөдсөн модон дээр
г. хагалсан модон дээр
5. Түлээ хагалах хэрэгслийг яаж бичих вэ?
а. төмөрсүх
б. Төмөрсүх
в. аль нь ч зөв
г. төмөр сүх
6. Дахиад би том сүхээ барьж аваад далайж далайж цохьсон чинь хэрчим ан гарлаа гэсэн сүүлийн өгүүлбэр болон эхийн эхлэл хэсгийн агуулгыг тунгаан бодоод дүгнэн бичнэ үү