Батчимэг
2011-12-31
Ч.Лхамсүрэн : Хурандаа найраглал

Хурандаа

Монгол орны хил хязгаараар хэрж тэнэчихсэн

Морин цэргийн буурал хурандааг хэзээний би танина

Архангайн уул усанд төрж өссөн хүү юм

Овог нэрийн хэлбэл Чүлтэмийн Батаа гэдэг

Олонх нөхөд нь түүнийг манай хурандаа гэдэг

Одоо тэр төмөр замд диспетчер хийж байна

Овоо ажилтай гэж алдар нэр нь мандаж байна

Өнгөрсөн дайнд хороо цэрэг командалсан шигээ

Өнөөдөр галт тэрэгний цуваа удирджээ

Өнөө хурандааатайгаа ноднин хавар би уулзаад

Өдөржин гэрт нь зочин болж хамт байлаа

Дээл хувцсаа хийдэг урт модон авдартай

Дээр нь тэгээд 2 өнгийн ширэн чемодантай

Дэлэм илүүхэн тэг дөрвөлжин шар...


2011-11-11
ҮР МОГОЙ НАЙРАГЛАЛ

Ангилал: Гэрийн даалгавар

Б.Лхагвасүрэн 		 Найраглал: Б.Лхагвасүрэн : Үр могой
(Домог дууль)

“Устай чулуу тааралдвал үмхэж битгий тоглож байгаарай” могойны өндөг байгаа юм гэнэ лээ…

Дивангарт нэг хүнээс…..
(Эмээгийн захиас)

Эрт урьдын цагт гээд
Үлгэр эхэлдэгггүй байсан үеийн
Амар сайхандаа жаргав гээд
Үлгэр дуусдаггүй байсан цагийн
Элин домог
Алсын хатавчинд ургаж
Айзам шүлгэнд минь яргав....
Зохиогч
Домгийн цагаан азарга
Над руу айсуй...
Дороос нь манарсан тоос ану
Үүл ажуу...
Дээрээ эзэнгүй эмээлийн
Гөлөм нь хийсэж айсуй...
Дэрвэж буйн шалтаг ану
Салхи ажуу...
Буруу талын дөрөө нь
Хадтай харшин ханхийхүй
Бие жихүүцсэн домог шивнэсэн ину
Энэ ажуу...

* * *

Ов...

2011-11-11
БУУРАЛ ИЖИЙ МИНЬ

Ангилал: Гэрийн даалгавар

Ц.ДАМДИНСҮРЭН "БУУРАЛ ИЖИЙ МИНЬ" НАЙРАГЛАЛ

Халх Монголын малчин
Хатгин овгийн нүүдэлчин
Харц язгуурт Дамдинсүрэн
Харь газар суухдаа
Эх нутгаа эрмэлзэж
Элгэн саднаа дурдаж
Эцэг эхээ санагалзаж
Эгшиглэж шүлэглэсэн нь энэ байна.

Энэ бие өсч
Эрийн цээнд хүрлээ
Эр бие чангарч
Хүний зэрэг боллоо
Энд тэнд явж
Юм үзмээр бодогдлоо
Эргүүлж тойруулж бодвол
Хол явмаар санагдлаа.

Сав шимийн номд
Санаа зоригоо хандуулаад
Сайхан төрүүлсэн эхдээ
Салахын ёсыг гүйцэтгээд
Сайн мориндоо морьдож билээ
Салж морьдсон тэр цаг
Санааны дотор илхэн
Сац бас бодоход

Хөрст дэлхийн хөвөөнд
Хөх тэнгэрийн хормойд
Гадаад далайн эрэгт
Гайхамшигт Лениний ...

2011-11-10
БАГШ НАЙРАГЛАЛ

Ангилал: Гэрийн даалгавар

Ш.СҮРЭНЖАВ "БАГШ" НАЙРАГЛАЛ
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.
Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтод
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
... Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалт...

2011-11-10
Монгол хэл

Ангилал: Гэрийн даалгавар


Эргэцүүлэмж эх зохионо уу

№1 Эх хэлээ хамгаалахад миний оруулах хувь нэмэр
№2 Хүн таван үгийн зөрүүнд танигддаг
№3 Үгийн шарх эдгэрдэггүй Мэсний шарх эдгэрдэг
№4 Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болшгүй соёл


2011-5-11
Бяцхан зөвлөгөө

Ангилал: зөвлөгөө

Японд залуу  хүмүүс ресторанд нэг удаагийн савх хэрэглэхийн оронд өөрсдийн савхаа хэрэглэх нь элбэгшиж байна. Японы нэг удаагийн савхны 90-с дээш хувь нь Хятадад хийгддэг. Гэтэл Хятад улсад ой мод сүйдэж цөлжилт нүүрлээд байгаа шүү дээ. Нэгэн их сургуулийн эко бүлгийнхэн даавуун хайрцаг зарж харин ресторануудад өөрийн савхтай ирсэн хүмүүст хямдрал үзүүлж байна. Хүн бүхэн жижиг ч гэсэн өөрчлөлт хийж чадвал амжилтанд хүрнэ  /Мидори Китахаши/ Япон     /Тунса сэтгүүлээс/
...

2011-5-11
Бие даалтууд

Ангилал: бие даалт

Эсээ бичих сэдвүүд 
  • Хариу нэхдэггүй хайр 
  • Эрдмийн ашиг эцэстээ
  • Сархад савнаасаа бусдыг
  • Тоглоом тоотой нь дээр
  • Тус биш ус
  • Үг бол бурам
  • Буурлаас үг сонс
  • Хангай шиг түшигтэй аав
  • Миний зорилго
Үгийн тоо /200-250/

2011-5-11
Бие даан хийх даалгавар

Ангилал: бие даалт

Чөлөөт зохион бичлэг хийх сэдвүүд 
  1. Үндэсний соёл
  2. Монгол бичиг
  3. Хэлтэй бол хөлтэй
  4. Зовох цагт нөхрийн чанар танигдана.
  5. Орчин
  6. Бид ирээдүйн эзэд
  7. Намрын тухай бодол
  8. Үндэсний үйлдвэрлэл
  9. Хүүхэд шуугьсан их өргөө
  10. Сэтгэлд хоногшсон хавар


2011-5-11
Бие даалт

Ангилал: бие даалт

УНШИЖ ТЭМДЭГЛЭХ ЗОХИОЛУУД
  • - Л.Түдэв "Хорвоотой танилцсан түүх"
  • - Ц.Дамдинсүрэн "Гологдсон хүүхэн"
  • - Ц.Дамдинсүрэн "Хэлдэг гурав Хийдэг ганц"
  • - Ч.Лодойдамба "Шаргачин"
  • - Б.Ринчен "Шүхэрч Бунияа"
  • - Ц.Дамдинсүрэн "Хоёр цагаан юм"
  • - Д.Маам "Тэмээний дууль"
  • - Д.Нацагдорж "Шувуун саарал"

2011-5-8
Нарны хаан хүүхэд

би 14-р сургуулийн багш

Сүүлийн бичлэгүүд

. П.Пүрэвсүрэн - Өшөө
. Б.Догмид Мэнд эгч
. С.Эрдэнэ Малын хөлийн тоос
. Б.Ренчин Ану хатан
. Ц.Дамдинсүрэн Хачин хурим
. Ш .Сүрэнжав Гар
. Д.Намсрай : ЖАМУХЫН ӨЧИЛ
. Санжийн Пүрэв : Азын цэнхэр уул
. Ч.Лодойдамба : Солонго
. Д.Нацагдорж Цагаан сар ба хар нулис
. Ч.Лхамсүрэн : Хурандаа найраглал
. ҮР МОГОЙ НАЙРАГЛАЛ
. БУУРАЛ ИЖИЙ МИНЬ
. БАГШ НАЙРАГЛАЛ
. Монгол хэл

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Byambaa14
. Ts_Otgonbileg

Хуудас: 2 » Нийт: 4
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant